RehabGPT (rehabgpt.mn) нь хөдөлгөөн засалч, сэргээн засалч эмч, спортын эмч, хөдөлмөр засалч зэрэг эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан хөдөлгөөн ба сэргээн засалтын онлайн үнэлгээний (NDI, ODI, SPADI, DASH, ASES, HOOS, WOMAC гэх мэт) цахим платформ юм. Бүртгэл үүсгэх буюу системд нэвтрэх бүрдээ энэхүү журмыг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Нэр томьёо
- "Хэрэглэгч" — RehabGPT-д бүртгүүлж, үйлчилгээ ашиглаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмнэлэг/клиник;
- "Бид", "Манай" — RehabGPT багийг;
- "Систем" — rehabgpt.mn вэбсайт болон түүнд багтсан үнэлгээний хэрэгсэл, dashboard, өгөгдлийн сан.
2. Зохиогчийн эрх ба Оюуны өмч
Системд багтсан текст, зураг, лого, программ хангамж, үнэлгээний загвар зэрэг нь RehabGPT-ийн өмч бөгөөд Монгол улс болон олон улсын зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Зөвшөөрөлгүйгээр контентыг хувилах, тараах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
3. Нууцлалын бодлого
Бид хэрэглэгчийн болон үнэлгээнд орж буй өвчтөний мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй, задруулахгүй бөгөөд зөвхөн мэргэжлийн зорилгоор, холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглана.
4. Эмнэлгийн зөвлөмжийн хариуцлагын хязгаарлалт
Системийн үнэлгээ, оноо, тайлан нь эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулсан шийдвэр дэмжих (decision-support) хэрэгсэл бөгөөд эмчилгээний эцсийн оношилгоог орлохгүй. Эцсийн клиник шийдвэрийг холбогдох мэргэжилтэн өөрөө гаргана.
5. Хэрэглэгчийн бүртгэл
- Бүртгүүлэхдээ Овог, Нэр, Мэргэжил, Эмнэлэг/Клиник, Утас, И-мэйл зэрэг мэдээллийг үнэн зөв оруулна;
- Нэвтрэх мэдээллийн (и-мэйл/утас, нууц үг) аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна;
- Бүртгэлээс хийгдсэн аливаа үйлдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
6. Интернэт холболт
Үйлчилгээг ашиглахын тулд интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Интернэт, төхөөрөмжийн доголдолтой холбоотой асуудалд Бид хариуцлага хүлээхгүй.
7. Цахим харилцаа холбоо
Та бүртгэлээ үүсгэж, системд нэвтэрснээр цахимаар холбогдсон гэж үзнэ. Бүртгэлтэй и-мэйл, утасны дугаар руу илгээх мэдэгдэл, шинэчлэлтийн мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрч байна гэж үзнэ.
8. Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлт
Бид энэхүү журмыг цаг үеийн байдал, хууль тогтоомжийн өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх эрхтэй. Шинэчилсэн журмыг вэбсайт дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
9. Холбоо барих
Утас: +976 9930-9707 · И-мэйл: RehabGPT@gmail.com